Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаантай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг фэйсбүүк хуудсаараа дамжуулан өөрийн бодлоо илэрхийллээ.
Тэрээр “Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан дүрмийн дагуу явагдсан. Аль, аль нь барилдааны үр дүнтэй маргаагүй. Арслантай миний бие болон салбар хорооны гишүүд уулзсан. Арслан Ц.Содномдорж дүрэмтэй холбоотой маргаан байхгүй гэж байна. Барилдааны дараа зүлэг ногоон дэвжээн дээр бие биедээ зохисгүй үг хэллэг хэлсэндээ бие биенээсээ уучлал гуйсан болно.
Бөхчүүд рүү дайрч давшлахгүй байхыг хүсье дээ наадамчин олноосоо. Одоо үзүүр, түрүүний барилдаан үлдлээ. Та бүхэн сайхан наадаарай” хэмээлээ.