Маргааш буюу долоодугаар сарын 14-нд Онги гол, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум орчмоор, Хархорин, Орхон гол орчмоор, Чулуут гол, Өндөр-Улаан сум орчмоор мөн Урдтамир, Хойдтамир зэрэг голуудын усны түвшин 30-60 см нэмэгдэх төлөвтэй байна.
Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул тухайн хугацаанд орсон борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар үер буух нөхцөл бүрдэх тул дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аж ахуйн нэгж, байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.