ФИЗИКИЙН ОЛОН УЛСЫН 53 ДУГААР ОЛИМПИАДААС МОНГОЛ УЛСЫН БАГ НЭГ МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ, НЭГ ТУСГАЙ БАЙР ХҮРТЛЭЭ.
Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож Монгол улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртлээ.
Монгол улсаа төлөөлөл оролцсон сурагчдаас:
✅Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль,
✅Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль,
✅Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль,
✅11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртлээ.
О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас 3 жил дараалан (2 мөнгө, 1 хүрэл) медаль хүртэж байгаа бол 10 дугаар ангийн 2 сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртэж байгаа нь бахархалтай байна. Тусгай байрт шалгарсан Л.Дөлгөөн АФО-аас хүрэл медаль хүртэж байсан юм.
Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш 10:00 цагт зохион байгуулагдана.
БАГШ, СУРАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ.