Хөнгөн атлетикийн 25 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ноос 16-нд Тайландын Бангкок хотод болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтэд Б.Мөнхзаяа 33:24.79 цагийн үзүүлэлтээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, хүрэл медаль хүртлээ.
“Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баярцогтын Мөнхзаяа “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд долоон удаа оролцож зургаад нь түрүүлж байсан юм.