НӨАТ-ын буцаан олголтын нэгтгэл сар бүрийн 10-ны дотор Татварын ерөнхий газарт очдог.
Татварын ерөнхий газар НӨАТ-ын буцаан олголтын мэдээллийг ажлын таван хоногт шалгаад Сангийн яам руу шилжүүлдэг аж. Сангийн яам журмынхаа дагуу ажлын 20 хоногт багтаан буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг юм байна. Гэхдээ Сангийн яам тухайн сардаа багтааж буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг гэв.
Тиймээс Сангийн яам НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 28-наас эхэлж иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг холбогдох албаныхан мэдээлэв.