Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас өнгөрсөн шөнө буюу долоодугаар сарын 25-ны өдрийн 23:30 цагт Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагджээ.
Тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлээд байна.
Үүнтэй холбогдуулан
- Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг
- Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 44-р галт тэрэг
- Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг
- Замын-Үүд–Улаанбаатарын чиглэлийн 275-р галт тэрэгний хөдөлгөөнийг Агуйт, Наран-Элгэн зөрлөг дээр зогсоож, зорчигчдыг шилжүүлэн суулгаж, үргэлжлүүлэн аялуулах ажлыг шуурхай зохион байгуулж байна.