1. Вашингтон хотын их сургуулийн эрдэмтэд \”ажлын өдрүүдэд илүүтэй өвдөх нь таныг стресстэй байгааг илтгэх шинжүүдийн нэг” гэж үзжээ. Хэрэв танд уг шинж илэрч байвал ажлын өдрүүдэд нойроо хангалтай авч, илчлэг, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэж, таныг бухимдуулж стрессдүүлдэг аливаа таагүй нөхцөл байдлаас хол байхыг хичээгээрэй.
2. Ам, эрүү орчмын өвдөлтийн шинж танд илэрч байна уу? Стресс өртсөн хүмүүс ихэвчлэн унтаж байхдаа шүдээ хавирдаг учраас өглөө сэрэхэд таны ам, эрүү орчим хөндүүрлэж өвдөлт мэдрэгддэг байна. Хэрэв танд уг зовиур илэрч, шүдээ хавирдаг бол унтахдаа шүдний хамгаалалт хийж заншвал дээрх байдлыг 70 хувиар бууруулдаг ажээ.
3. Стресст өртсөн эмэгтэйчүүдэд дааврын зохицуулга алдагдаж сарын тэмдэг өвдөлттэй, зовиуртай ирэх нь жирийн эмэгтэйчүүдийг бодвол 2 дахин их тохиолддог байна.
4. Хар дарж зүүдлэх, нойргүйдэх, шөнө олон дахин сэрэх нь стресстэй байгааг илтгэх шинжүүдийн нэг юм. Иймээс аль болох 7-8 цаг унтахыг эрмэлзэж, унтахын өмнө каффейн агуулсан хүнсний бүтээгдэхүүн болон согтууруулах ундаанаас татгалзаарай.
7. Стресстэй байгаа тохиолдолд эмэгтэйчүүдэд шоколад, чихэр гэх мэт амттай зүйл идэх хүсэл хэвийн үеийнхээс илүү төрдөг байна.
8. Япон улсад хийсэн саяханы судалгаагаанд ямар нэг байдлаар стресст өртсөн 2000 гаруй оролцжээ. Тэдний ихэнхид нь шалтгаан тодорхойгүйгээр биеийн аливаа нэг өвчин байхгүй байхад арьс загатнах зовиур илэрч байсан байна.
9. Хэвлий орчим эвгүй оргих, базлах, өвдөх шинжүүд мөн илэрдэг ажээ. Стрессийн үед хоол боловсруулах замд байрладаг тэнэмэл мэдрэлүүд цочирсноос дээрх шинжүүд илэрдэг гэж судлаачид үзжээ.
эх сурвалж: emch.mn