Орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийн талаар ташаа мэдээлэл гарч байгаа тул Монголын банкны холбооноос харилцагч, олон нийтэд хандан дараах мэдэгдлийг гаргалаа.
Шүүхийн шийдвэрт “банкууд ипотекийн зээлийн шимтгэлийг авах эрхгүй, буцааж төлөх, шилжүүлэх” гэсэн агуулга байхгүй болно. Харин арилжааны есөн банк 20 сая төгрөгийн торгууль төлөх, банкнаас орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан тогтоох арга хэмжээг авахаар болж байгаа юм.