Дөрвөн настай
охиныхоо амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Т.Цогт,
Г.Маралмаа нарт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэр гарлаа.
Шүүхээс Т.Цогтод 24 жил, Г.Маралмаад 24 жилийн
хорих ял оногдуулсан байна. Ингэхдээ Т.Цогтын хорих ялын 5 жилийг гянданд,
үлдсэн 19 жилийг чанга дэглэмтэй хохир ангид эдлүүлэх, Г.Маралмаагийн 24 жилийг
чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Тэднийг Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 91.2.11, 100.1, 91.2.12, 91.2.15-т зааснаар тус тус
буруутгасан байна. Хуульд зааснаар тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах эрхтэй.
Амар