Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багт 7 настай хүү гэртээ ирээгүй тухай дуудлага энэ сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон эрэх, шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр хүн хүч, мэргэжлийн дэмжлэг хүссэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлсний дагуу Онцгойн 20 аврагч, 3 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Чойбалсан хотод зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах улсын сургуулилтад оролцохоор ирсэн нисдэг тэрэгтэй баг тус эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр боллоо гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
I got this web page from my friend who shared with
me on the topic of this web site and at the moment this time I
am browsing this web page and reading very informative content at this place.