Өнгөрсөн шөнөөс эхлэн Улаанбаатар орчимд угаар үнэртэж буйг олон нийт хэлж байна.
Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс энэ талаар тодруулахад “Бид мэдээллийг авсан. Шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэлээ.
Мөн ОБЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаастодруулахад “Манайд ямар нэгэн үйлдвэрийн осол, дэлбэрэлтийн талаарх дуудлага одоогоор ирээгүй байна” гэлээ. Харин Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад “Нийслэлийн онцгой байдлын газарт ямар нэгэн үйлдвэрийн дэлбэрэлт, ослын дуудлага бүртгэгдээгүй. Гал түймрийн 3 дуудлагатай хонолоо” гэв.