БОАЖЯ болон “Юнител” группийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтан, шувууд усгүйдэх, харангадах аюулаас сэргийлж шаардлагатай 7 байрлалд хөв цөөрөм байгууллаа.
Зэрлэг амьтан, шувуудыг хамгаалах зорилгоор байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрмийг гарын доорх материал ашиглан хамгаалалтын захиргаад, албан хаагчидтай хамтран хийгээд байна.













Хөв цөөрөм нь тус бүр 10м.кв- 40м.кв хүртэлх багтаамжтай мембрим, байгалийн чулуу, чулууны цавуу цемент ашигласан бөгөөд байгалийн ус, цас хуримтлуулан ан амьтад, шувуудын ундны усыг залгуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.