Голын голдирол хаасан “Шунхлай” шатахуун түгээх станцын үндсэн барилгыг буулгах, чөлөөлөх ажил өнөөдөр эхэлж байна. Нийслэлийн засаг даргын орлогч П.Сайнзориг энэ талаарх мэдээллийг өглөө. Тус ажлыг хийхэд 300 сая төгрөг зарцуулна гэв.
Станцыг нураах ажлыг хийхэд ямар нэгэн маргаангүй буюу аж ахуй нэгжийн зүгээс эсэргүүцэлгүй, Нийслэлийн ажлын албатай харилцан тохиролцсон гэв. ШТС-ын барилгыг арваннэгдүгээр сарын 5-н гэхэд буулгана гэлээ.