УИХ-ын гишүүн,
Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Монгол Улсын сайд
М.Энхсайханд хуулийн дагуу хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Ерөнхий
сайд Ч.Сайханбилэгт хүргүүлжээ.
Тус албан бичигт \”Монгол
Улсын сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн боловсруулсан гэх Тавантолгой
ордыг ашиглах хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний төслүүд нь Монгол Улсын
хууль тогтоомж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжийг илтэд зөрчсөн, Үндэсний
аюулгүй байдалд сөргөөр нөлөө үзүүлэх гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэж
болохоор байна. Иймд Монгол Улсын сайд М.Энхсайханд болон түүний ажлын хэсгийн
гишүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, эргэн мэдэгдэхийг шаардаж байна” гэж
дурьджээ.
Амар