Дэлхий дээр хоорондоо төстэй хүмүүс байдаг. Гэхдээ яг ихэр мэт адилхан хүмүүс байдаг гэвэл та итгэхүү? Хамгийн сонин нь нэг эхээс төрөөгүй нэг нэгнээ мэдэхгүй хэрнээ өөртэй чинь усны дусал мэт адилхан. Сонин байгаа биз. Бие биентэйгээ санаандгүй тохиолдлоор тааралдсан ихэр мэт адилхан хүмүүсийн талаар boredpanda.com сайт дээр нийтэлжээ. Тэд өөртэйгөө ийм адилхан хүн байсан гэдэгт итгээгүй бөгөөд нэг нэгнээсээ асуух зүйл ч олон байж. Хачирхалтай нь тэд санаандгүй байдлаар учирсан явдал. Онгоцны буудал дээр, төрсөн өдөрт, хичээлийн үеэр, бүр хэн нэгний хуриман дээр санаандгүй тааралдсан байна. Европын оронд өөртэйгөө адилхан хүнтэй тааралдах нь муу ёр гэж үздэг ба хэн түрүүлж харсан нь үхэх жамтай гэх заншил байдаг гэнэ. Гэхдээ эдгээр хүмүүсийн хувьд хачирхалтай, сонин, хөгжилтэй санагдсан гэнэ. Эдгээр хүмүүс хоорондоо ямар ч холбоогүй, ихэр ах эгч дүүс биш гэдгийг дахин сануулья. Ингээд тэдний уулзсан зургуудыг хүргье.










































Үндэстэн агентлаг
 
    
























































 
    

















