Манай сайд дарга нар,
төрийн түшээд тууз хайчлахдаа тун гаргуун/гойд сайн, бусдаас илт давуу/.
Өөрсдийн санаачилсан ажлын нээлт дээр тууз хайчилна, бусдын санаачилсан ажлын
нээлт дээр өмнөөс нь очоод хайчлана. Нэр нь гарч, дүрс нь үлдэж л байвал тэдэнд
ямар ч ялгаа байхгүй. Үүнийг ер нь тууз хайчлах синдром ч гэж нэрлээд байгаа.
Саяхан Хүн амын
хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан
нарын хүмүүс Эрдэнэт хотод айлчилж, Ахмадын ордоны нээлтэд очиж тууз хайчилсан
байна. Барилгын ажил дууссан ч, улсын комисс хүлээж аваагүй байхад нь тууз
хайчлаад нээгээд өгчихөж.
Гэвч \”Ахмадын ордон” барих байгуулах санаачлагыг
УИХ-ын гишүүн О.Содбилэг гаргаж, хөрөнгийг нь улсын төсөвт суулгуулжээ. Мөн
хөрөнгө оруулалтыг зогсоогүйгээр барилгын ажлыг бүрэн дуусгах нөхцөлөөр хангаж,
байнга хяналт тавьж ажиллаж ирсэн гэдгээ илэрхийлэв.
Гэвч барилгын ажил дуусч,
улсын комисс хүлээн аваагүй байсан бүтээн байгуулалтыг нь АН-ын гишүүд өмнөөс
нь очоод тууз хайчлаад нээчихсэнд дургүйцлээ илэрхийлж \”Миний бие өөрийн хөөцөлдөж босгосон ахмадуудын ордондоо
ахмадуудтайгаа инээлдэн хөөрөлдөн суух нь тууз хайчилснаас илүү сайхан дурсамж
надад үлдээж байна…Эрдэнэтийн ахмадууддаа энэхүү ордонг өөрсдийн хэрэгцээнд
сайхан ашиглахыг хүсье!\” гэж бичжээ.
Амар