Дотоод цэргийн 05 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч амиа хорлосон байж болзошгүй мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байна. Урьдчилсан байдлаар талийгаач ар гэрийн асуудлаас болсон уу, ажлын дарамт, шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон уу гэдэг нь тодорхойгүй байна.
Энэ талаар Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисээс тодрууллаа. Тэрбээр “Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч амиа алдсан нь үнэн. Одоогоор би мэдээлэл өгөх боломжгүй байна. Тангаргын баярт оролцож байгаа учраас нарийн мэдээлэлгүй байна” гэсэн юм.