Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх шүүх хурал /2023.12.04/ 14:30 цагаас товлогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Өнөрцэцэгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх өмгөөлөгч нарынх нь саналыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллахаас татгалзсан байна.