Эрчим хүчний системийн 2023.12.24-ний өдрийн оргил ачаалал 12.00 цагт 1540 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 182 МВт-аар, импорт 65 МВт-аар өссөн байна.
Эрчим хүчний чадлын дутагдал үүссэнтэй холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос цувралаар эрчим хүч хэмнэх энгийн зөвлөгөөг хүргэж байна.
Индукцийн плитка нь газан плитканаас 3 минут, керамикаас 3.2 минут, ширмэн плитканаас 3.8 минут хурдан халдаг, ширмэн плиткатай харьцуулахад цахилгааныг 90% хүртэл хэмнэдэг. Ширмэн плиткаа индукцийн плиткаар сольсноор сард 8000 төгрөг хэмнэх боломжтой гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.