Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир удирдахаар болжээ.
Тодруулбал түүнийг энэ сарын 5-ны өдөр “Цемент шохой” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. Одоогоор үүрэгт ажлаа хүлээн авах процесс үргэлжилж байгааг эх сурвалж хэлэв.
Өмнөх удирдлага Л.Наранбаатар оны өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
“Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Элдэв-Очир нь Политехникийн дээд сургуулийг төгссөн.
- 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга
- 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал
- 1996-1998 онд “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал
- 1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал
- 2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-ийн гүйцэтгэх захирал
- 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч
- 2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх
- 2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга
- 2016-2020 онд УИХ-ын гишүүн
- 2017-2019 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
- 2020 онд Монгол Улсаас Японы Осака хотод суух ерөнхий консулаар ажиллаж байжээ.
Засгийн газраас Цемент шохой компани 2022 онд төрийн өмчит статустай байсныг 2023 оноос Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани/ХХК/ болгон өөрчилснийг компанийн танилцуулгадаа дурдсан байна.