Өнөөдөр Баянгол дүүрэгт явган хүний гүүрэн гарц шинээр нээлтээ хийсэн.
Тэгвэл тухайн гүүрэн доорх замаар хөдөлгөөнд оролцож байсан ардаа чингэлэг бүхий том оврын тээврийн хэрэгсэл багталгүй гацжээ.
Одоогийн байдлаар гүүрний стандартын алдаа юу, тээврийн хэрэгсэл зорчих ёсгүй хэсгээр хөдөлгөөнд оролцсон уу гэдэг тодорхойгүй байна.
Нарны хорооллын энэ явган хүний гүүрэн гарцны зураг төслийн ажил 2021-2022 онд эхэлж байсан. Төсөвт өртгийг анх 1.5 тэрбум төгрөгөөр зарласан ч өрсөлдөөнөөр 1.2 тэрбумаар барьж байгуулсан байна.
Гүүрийг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар үг хэлсэн юм.
Тэрбээр “Нарны хорооллын явган хүний гүүрэн гарцны зураг төслийн ажил 2021-2022 онд эхэлж байсан. Төсөвт өртгийг анх 1.5 тэрбум төгрөгөөр зарласан ч өрсөлдөөнөөр 1.2 тэрбумаар барьж байгуулсан байна.
Би барилгын ажлыг бага сага гадарлана.
1.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхэд бараг компанид нь ашиг гарсан болов уу. Гүйцэтгэгч компани дахиад цаад талын гүүрэн байгууламжийн тендерт оролцоосой гэж хүсэж байна.
Алтай хотхон, Нарны хорооллын оршин суугчид хотын төвийн үйлчилгээг авахдаа заавал машинтай явах шаардлага үүсдэг байсан. Харин одоо гүүрэн гарцтай болсноор явган эсвэл дугуйтай зорчиж үйлчилгээ авах бололцоотой болж байна” гэжээ.