Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар \”Авто худалдааны цогцолбор”-т мөрдөгдөх үнэ тарифыг хэлэлцэн баталлаа. Автохудалдааны цогцолборт авто зогсоол түрээслэн авто машин худалдаалах иргэдийн 1 хоногийн түрээсийг 1000 төгрөг, цогцолборт автомашины зогсоол худалдан авсан өмчлөгчдөөс авах ашиглалт, үйлчилгээний төлбөрийг 1 хоногт 200 төгрөгөөр, худалдан авагч, үйлчлүүлэгчдийн авто машины зогсоолын тарифыг нэг цагийн 100 төгрөг байхаар батлав. Энэ нь \”Да хүрээ”, \”1000 машин” болон бусад техникийн захуудын тогтоосон үнэ ханшаас 2-3 дахин бага хураамж юм байна. Энэхүү тариф 2015 оны 11-р сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд одоогоор тус цогцолбор 1 сарын хугацаанд буюу энэ 10-р сарын турш үнэ төлбөр, хураамжгүйгээр авто машинаа байршуулж, байршлаа сонгох боломжийг авто худалдаа эрхлэгчдэд олгож байгаа юм