Өнгөрсөн сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан хоёрдугаар сар байсныг Европын холбооны цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал хамгийн дулаанд тооцогдож байсан 2016 оны хоёрдугаар сараас энэ жилийн хоёрдугаар сар цельсийн 0.12 хэмээр дулаан байсан аж.
Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш сар бүр түүхэн рекорд эвдсэн дулаан сарууд болж өнгөрсөн.
Далайн усны гадаргын температур хамгийн дулаан хэмд очсоны улмаас Антарктидын далайн мөсний хэмжээ ч буурч эхэлсэн юм.
Эх сурвалж: ВВС