Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасан байна.
БОАЖЯ-наас малын сэг зэмийг устгах, цэвэрлэх зорилго бүхий “Хамжихгүй бол амжихгүй” аяныг улсын хэмжээнд зарлан ажлаа эхлүүлжээ.