Алга болсон гэх хүүхдүүдийг олсон гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Увс аймгийн цагдаагийн газарт өчигдөр “Өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, гурван тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 31 настай Б гэгч нь “тоёота приус” машинтай авч явж байсныг дуудлага өгснөөс хойш таван цагийн дараа олж тогтоон, холбогдох ажиллагааг явуулж байна, одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг зөвлөж байна.