Сүүлийн жилүүдэд Онон-Балжийн БЦГ-т цагаан зээрийн томоохон сүргүүд нүүдэллэн ирж өвөлжин, хавартаа буцдаг болсон.
Буцаж нүүдэллэх шилжилт хөдөлгөөн нь жил бүрийн 3-4 дүгээр сард явагддаг бөгөөд энэ жилийн хувьд олон жилийн дунджаас дулаан байгаатай холбогдуулан голын мөс эрт цөмөрч, голын усанд цагаан зээр эндэх тохиолдол их гарч байна.
Иймд тус хамгаалалтын захиргаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн МХГ болон нутгийн иргэдтэй хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02, 04 тоот албан даалгавар, Салбарын хяналтын газрын 224 оны 1/11 тоот удирдамжийн хүрээнд Онон, Балж голуудын сав газар дахь мал, амьтны сэг зэмийг цэвэрлэх ажлыг хийж байна.
Одоогийн байдлаар нийт 31 толгой цагаан зээрийг уснаас гаргаж халдваргүйжүүлэн устгаад байна.
Эх сурвалж: Онон-Балжийн байгалийн цогцолборт газар