Төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд 2024 оны эхний улиралд 14,147 эх амаржихдаа 14,244 хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2,202 (13.5 хувь)-аар, төрсөн хүүхэд 2,208 (13.4 хувь)-аар буурсан үзүүлэлт юм байна.
1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.5-аар буурч, нас баралт өмнөх оны мөн үетэй ижил түвшинд хэвээрээ гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Орхон, Ховд, Увс, Дархан-Уул аймагт улсын дунджаас 0.2-1.1-ээр илүү бусад аймагт 0.2-2.3-аар бага байна. Тухайлбал, 1000 хүнд ногдох төрөлт Булган аймагт 1.9 буюу хамгийн бага байна. Энэ нь улсын дунджаас 2.3-аар бага үзүүлэлт юм