Их Британийн нийслэл Лондонгийн марафонд 50 мянга гаруй хүн оролцсон нь түүхэн дэх дээд амжилтыг эвджээ.
Тодруулбал 50 мянга гаруй оролцогч нийт 42.2 км зам туулахаар гараанаас гарчээ. Энэ жилийн марафоноос олох ашгаас буяны үйл ажиллагаанд зарцуулах аж.
Мөн хувийн дээд амжилтуудаас дурдвал Кенийн олимпын аварга Перес Жепчирчир 2 цаг 16 минут 16 секундын амжилтаар зөвхөн эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг тогтоов.
Уралдаан өнгөрсөн хоёрдугаар сард 24 насандаа таалал төгссөн эрэгтэйчүүдийн аварга Келвин Киптумд хүндэтгэл үзүүлэх алга ташилтаар эхэлжээ.