Прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд хэрэг бүртгэлтийн 38,987 хэрэгт хяналт тавьжээ. Нийт хэргийн дийлэнх нь залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг байна.
- Залилах гэмт хэрэг 12,436 буюу 31.9 хувь
- Хулгайлах гэмт хэрэг 10,135 буюу 26 хувь
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 3,221 буюу 8.3 хувь
- Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1,263 буюу 3.2 хувь
- Мал хулгайлах гэмт хэрэг 1,054 буюу 2.7 хувь
- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1,001 буюу 2.6 хувь
- Авлига, албан тушаалын гэмт хэрэг 908 буюу 2.3 хувь
- Дээрэмдэх гэмт хэрэг 604 буюу 1.4 хувийг тус тус эзэлжээ.
Эдгээрээс авлига, дээрмийн гэмт хэрэг хамгийн цөөн байгааг мэдээлэв.