Уул уурхайн сайд Р.Жигжид
манай улсад үйл ажиллагаа явуулж буй \”Арева Монгол” ХХК-ийн хөрөнгө
оруулагч \”Арева” группын Уул уурхайн бизнес шугамын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч
Жак Питю, Япон улсын Мицубиши Корпорацийн Металлын группын Металл ашигт малтмалын
хөрөнгө оруулалтын хэлтсийн Ураны ашигт малтмалын багийн дарга Доида Ясухиро
болон холбогдох хүмүүстэй уулзлаа.Тус уулзалтад Уул уурхайн яам, АМГ, Цөмийн
энергийн комиссын ажлын албаны холбогдох хүмүүс оролцлоо. Уулзалтаар орд
ашиглах гэрээг байгуулах асуудлыг хөндөөд энэ асуудлыг хуулийн хүрээнд 2 талын
эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэнэ гэдгээ Уул уурхайн сайд илэрхийллээ. Мөн энэхүү
төслийг амжилттай явуулах нь Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэх таатай
нөхцлийг бүрдүүлэх болно гэдгийг ч тэрээр мөн онцлон тэмдэглэв.