Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал ажиллахаар сонгогдсон.
Тэрбээр өнгөрсөн онд Төв аймгийн 100 жилийн ойн баярын тоглолтыг найруулж байжээ.
Тэгвэл Үндэсний их баяр наадмын зохион байгуулах төсвийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Нээлт болон хаалтын арга хэмжээг 2.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулах төсөв батлагдсан” гэв.