Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар
сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны
\”Галзууруулагч\” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин
тахиа сарын шинийн 28. Санчир гараг. Бага морь одтой, 9 улаан мэнгэтэй,
шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлагаТүлэх.Шүтэн барилдлага Сансар.Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн
өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ
сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр
гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг
гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн
үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын
суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой,
бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал
зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.