Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаас 30 орчим шийдвэр гаргажээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ирэх онд хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав. Манай улсад гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд бий. Эдгээрийг хоёр ээлжтэй болгохын тулд БШУЯ, хотын захиргаатай хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулжээ.
Ирэх онд 68 шинэ сургууль, цэцэрлэг барина. Эдгээрийн 70 хувийнх нь тендерийг зарлаж, барих ажлыг эхлүүлсэн байна. Тендерийг гурван аргаар зарладаг. Худалдан авах ажиллагааны агентлаг, УБ хотын ЗДТГ болон аймгууд тус бүрдээ тендер зарладаг. Эдгээрээс Худалдан авах ажиллагааны агентлагийн тендер цаг алддаг, удааширдаг гэв.