“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Н.Номтойбаяр, Монголын улс төрд Үндэсний эвсэл байгуулагдаж, Сонгуулийн тухай хуулийн дагуу салбар салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор мөрийн хөтөлбөрөө боловсруулан батлуулж, Үндэсний аудитын газраар батлуулж, улмаар СЕХ-нд хүргэгдсэн. Хуульд заасан шалгуурыг хангаснаар Үндэсний эвсэл тавдугаар сарын 2-ны өдөр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх батламжаа гардаж авсан.
Тавдугаар сарын 5-наас эхлэн Үндэсний эвсэл гишүүд, дэмжигчдийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн. үндэсний эвсэл улс төрд улиг болсон намуудыг эрүүлжүүлэх, төрөө намчдаас салгах, улс орныхоо нийгэм эдийн засгийн нийцэт бодлого, хөгжил рүү тэмүүлэх чиг зорилгоор байгуулагдсан. Үндэсний ардчилсан үзэл баримтлалыг суурь тулгуур болгож, төр нийгмийн түүхэн зүтгэлтэн Солийн Данзангийн анх санаачилсан “Иргэн баян бол улс баян” суурь зарчимд тулгуурлан “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн олноороо баяжъя” гэсэн уриан дор бодлогоо боловсруулсан.
Энэ бодлоготой санал нэгдэж, хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах улс төрийн намуудтай хамтарч ажиллах уриалгыг бид дэвшүүлсэн юм. Энэ хүрээнд Монголын либерал ардчилсан нам /МЛАН/ тэргүүтэй одоогийн байдлаар 5-6 нам хамтарч ажиллахаа илэрхийлээд байна. Тиймээс МЛАН-ын дарга Д.Пүрэвдаваатай хамтарч ажиллах гэрээг үзэглэж байна.