Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.
Энэ жилийн баяр наадмын нээлтийн тасалбар 80, 100, 150 мянган төгрөг буюу өнгөрсөн жилийн үнээр нь борлуулах юм байна. Билетийг enaadam.mn хаягаар борлуулна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргатай саяхан уулзалт хийсэн. Баяр наадам зохион байгуулах комисс энэ жил УИХ-д шинээр сонгогдох УИХ-ын гишүүд болон тэдгээрийн гэр бүлийнхний баяр наадмын билетийн үнийг иргэдэд зарж буй үнээр нь тооцож, төлбөрийг нь авсан.
Зөвхөн уригдан ирсэн гадаадын өндөр, дээд түвшний зочид л үнэ төлбөргүй үзнэ. Бусад хүн бүх төлбөрөө төлж наадмаа үзэх ижил тэгш зарчим үйлчилнэ гэв.