Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т орших Дунд гол гэдэг газарт Хэрлэн голын салаанд нутаглаж байсан долоон өрхийн гэр голын усанд боогджээ.
Энэ тухай дуудлагыг долоодугаар сарын 29-ний 06:53 цагт хүлээн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 200 км зам туулан 13:37 цагт очиход гурван өрхийн 13 хүн /5 том хүн, 8 хүүхэд/ Хэрлэн голын усанд боогдсон байсан тул аврах завь ашиглан 9.30 цаг ажиллан иргэдийг аюулгүй газарт гаргасан байна.