Хууль зүйн сайд Д.Дорлигжав Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Делунэ, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү нарыг өчигдөр Хууль зүйн яаман дээр тус тус хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны эрх зүйн харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал цаашдын төлвийн талаар санал солилцсон юм. Францын элчин сайдтай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулах боломжийн талаар ярьсан бол Японы элчин сайдтай хууль сахиулах байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтран хэрэгжүүлэх тодорхой ажлуудын талаар санал солилцов.