УИХ-аар “Тавантолгой түлш” компанийг төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ компанийн 51 хувийг “ЭТТ” ХК-ийн харьяанд байсныг Нийслэлийн өмчид шилжүүлэхээр тогтоолд тусгажээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ компанийн зардлыг “ЭТТ” ХК гаргасаар ирснийг зогсоон, цаашид нийслэл хариуцна.
“ЭТТ” ХК 100 хувь төрийн өмчийн компани биш хувь эзэмшлийг хэрхэн шилжүүлэх талаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг асуув. Түүний асуудалд Н.Учрал сайд хариулахдаа “ЭТТ” ХК-ийн хувь эзэмшилтэй энэ тогтоол хамаагүй гэв.
Мөн УИХ-ын гишүүд “ЭТТ” ХК-ийн ТУЗ энэ асуудлыг хэлэлцэн шийдэх ёстой юу хэмээн тодруулав.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Таванолгой түлш” компанийн өрийг хэрхэн шилжүүлэх гэх мэт чухал асуудлууд бий. Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард 248-р тогтоол гаргасан. Энэ тогтоолыг “Эрдэнэс Монгол”, “ЭТТ” биелүүлэх үүрэгтэй.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй.