ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Монгол Улсад айлчлахаар болсныг Кремлиэс өчигдөр зарлав.
Монгол Улс нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон бөгөөд тус байгууллагаас Путиныг баривчлах шийдвэр гаргаснаас хойш анх удаа ОУЭШ-ийн гишүүн улсад айлчлах гэж байна.
Тодруулбал Путиныг Украин хүүхдүүдийг эх орноос нь албадан гаргасан гэх хэргээр баривчлах шийдвэрийг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс (ОУЭШ) өнгөрсөн оны гуравдугаар сард гаргасан.
Улмаар ОУЭШ-ийн гишүүн орнууд эх оронд нь ОХУ-ын Ерөнхийлөгч хөл тавивал баривчлах үүрэг хүлээгээд байв. Гэхдээ шүүхээс уг шийдвэрийг заавал гүйцэтгэхийг улс орнуудад тулгах зохицуулалт байхгүй.
Кремлиэс мэдээлснээр Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 1939 онд Халхын голын тулаанд Японыг ялсан Зөвлөлт-Монголын ялалтыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохоор Монголд айлчлах аж.
Хоёр улсын тэргүүнүүд Орос-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэнэ хэмээн Кремлийн мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: The Moscow Times