Их тэнгэр цогцолборт баригдах Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцов.
Монгол Улсын Засгийн газраас музейн стандарт шаардлагад бүрэн нийцсэн Азид томоохон тооцогдох орчин цагийн Байгалийн түүхийн музей барих шийдвэр гарсан. Улмаар Их тэнгэрийн аманд 6,6 га газарт 39000 м2 талбайд барилгын ажлыг эхлүүлэхээр болсон. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс музейн түүхэнд хөгжлийн шинэ хуудсыг эхлүүлэх аж.
Байгалийн түүхийн музей 13 мянган үзмэртэй. Музейн барилга ашиглалтад орох л юм бол тавих бүх үзмэрүүд бэлэн байгаа гэж мэдээллээ.