Халимаг үндэстэн гэж хэн бэ
Халимаг (о.т. Халимагууд; халимагаар хальмг – [хальмъг], о.т. хальмгуд, хальмг улс; оросоор калмык, о.т. калмыки; англиар о.т. Kalmyk people, Kalmyks) — Монгол хэл–угсааны, Ойрдын бүлэгт багтдаг, ОХУ-ын иргэн болох монгол ард түмэн, 19 түмэн хүнтэй ястан.
17-р зууны эхэнд Торгуудын Хө өрлөг Эрчисийг уруудан баруунш алслаж хасаг, татар зэрэг олон улс түмэнтэй байлдан нүүсээр Ногайн улсыг мөхөөгөөд газар орныг нь эзлэн сууснаас эхлэсэн 9 хэсэг нүүдэл, 1771 оных гэх мэт Зүүнгар руу буцсан 4 нүүдлийн дараа Ижилийнхөвөөнд хоцорсон нь Халимаг болон үлджээ.
400 жилийн өмнө Оросын харъяалалд орсон Халимаг улс одоо ч Монгол өв соёл үндэс угсаагаа мартаагүй. Учир нь Халимаг улсад сүндэрлэх \”Соёмбо тэмдэгтэй Монгол гэр\”. Халмигууд Орос улсын соёлд уусалгүй одоо ч Монгол улсын гарыг харж дурсан санадаг нь тэрхүү ноорхой Соёмбо тэмдэгээс харагдаж байна.
400 жилийн дараа Монгол үндэстэн гэсэн сэтгэлгээнээсээ салаагүй байгаа тэдний уусан алдагдаж байгаа өв, соёл угсаа гарвалыг бид мөшгин судалж тэднээр бахархах хэрэгтэй юм. Өдрөөс өдөрт арчигдан алга болж байгаа бидний өв соёл өнөөдөр хоёр хөршийн хооронд уусах уу хүч ээ нэгтгэн гүрэн улсаа сэргээх үү Монголчууд аа
Монгол үндэстэн мандан бадартугай.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….