Улсын драмын эрдмийн театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу гавьяаныхаа амралтад гарчээ.
Тэрбээр тус театрыг удирдах хугацаандаа дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, орчин цагийн сэдэвтэй 110 гаруй уран бүтээлийг тайзны бүтээл болгож, “Гоо марал”, “Гэгээн муза” наадмын олон удаагийн “Гран при”, “Мөнгөн мод” наадмын болон бусад нэр хүндтэй шагналуудыг хүртэж байжээ.
Соёл, урлагийн салбарт 30 гаруй жил тасралтгүй ажилласан шилдэг удирдагч, менежер, продюссер хэмээн салбарын сайд Ч.Номин болон театрын уран бүтээлчид нь түүнд хүндэтгэл үзүүлсэн.
Харин Улсын драмын эрдмийн театрын шинэ даргаар Төрийн соёрхолт, тус театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан Н.Наранбаатарыг томилсон байна.
Шинэ захирал өчигдөр ажлаа хүлээн авчээ.