2015 оны 10 сарын 09 нөөс 10-нд шилжих шөнө ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх алба Тусгай ажиллагааны газартай хамтран Монгол улсад хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг Г.М.Н.Б.А.С. М,Б,Т гэсэн нэр бүхий 9 этгээдийг СБД-ийн 6-р хороо, Чингэлтэй дүүргийн 5-р хороо , БГД-ий
н 8 хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж ЭХТА-ийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эдгээр этгээдүүдийн дунд 20-22 насны 4 эмэгтэй байсан.
Баривчлагдсан этгээдүүдээс сэтгэцэд нөлөөт \”МӨС” /амфетамине, метамфетамины агууламж бүхий/ гашиш гэх бодис хэрэглэсэн нь цагдаагийн байгууллагад ашигладаг хүний биед хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлдэг тестээр эдгээр нэр бүхий хүмүүс 2-3 төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдоод байгаа тул цагдан хорьж шалгаж байна.
Саатуулагдсан этгээдүүдийн дунд урьд нь 7 удаа хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан этгээд. Мөн цагдаагийн байгууллагад ЭХ-ийн ТА-ийн 192,2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин хэрэг үйлдэж баригдсан 1 этгээд байна.ЭХТА-д зааснаар дээрх этгээдүүд нь 10-20 хүртлэх жилээр ял шийтгүүлэх хуулийн заалттай.