Өсвөрийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсад 12 хоногийн турш үргэлжиллээ.
Уг тэмцээнээс 31 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч, “Босоо Ноён” клубийн тамирчин И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ.
Монгол улсын хувьд өсвөрийн шатрын дэлхийн аваргаас хамгийн сүүлд 2019 онд медаль хүртэж байсан. Таван жилийн дараа тавдугаар ангийн сурагч И.Цэлмүүн шатрын Дэлхийн аваргаас 8 дахь медалийг эх орондоо авчирлаа.