Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь “Хөх нүүрс” төсөл буюу Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан багануур дүүрэгт байрлах “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал болон шинээр хэрэгжүүлэх шахмал түлшний үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.
“ХӨХ НҮҮРС” төсөл нь:
✅Хөх нүүрс нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үйлдвэрлэх үнэ одоогийн сайжруулсан түлшнээс 62 хувиар бага;
✅Агаарын бохирдол 60-80 хувь буурах боломжтой;
✅Нүүрсний хог хаягдлаас 100 мвт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ;
✅Химийн бодисын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой;
ХӨХ НҮҮРС ГЭЖ ЮУ ВЭ?