Монголын Морин спорт, уяачдын холбоо цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
18 нас хүрсэн хүний дундаж жин хэд байх вэ? 60-65 кг. 200-225 кг жинтэй монгол адууг 65 кг жинтэй хүн унаж, уралдах бодитой боломж байхгүй.
2019 онд Засгийн газар хаврын морин уралдааныг хориглох тогтоол гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хаврын морин уралдааныг зохион байгуулсаар байсан. Өөрөөр хэлбэл нууц далд хэлбэрт шилжсэн. Ингэснээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлд орж байна.
Холбооны гишүүд хуралдаж, хаврын уралдаантай холбоотой хэд хэдэн шийдлийг Засгийн газарт хүргүүлсэн. Нэгдүгээрт хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэл.
Хоёрдугаарт бид уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Дээр нь нэмээд хүүхдийн өөрийн саналыг бас сонсдог байя гэсэн юм.
Хүүхдийг албадан хөдөлмөрлүүлдэг зүйл байхгүй.
Олон улсын байгууллагаас Засгийн газарт жилийн турш 18-аас дээш насны хүнээр хурдан морь уралдуулах шаардлага өгсөн. Олон улсын байгууллага хэзээ ч орон нутагт байгаа хүүхдийн эрхийг хамгаалахгүй.
Уяачид хүүхдийн эрхийг өв соёлоос дор үзсэн мэт ойлголт төрүүлэх мэдээлэл цахим сүлжээнд тарж байна. Тухайлбал уяачид хүүхдийг боолчилж буй, эрүүл мэнд өсөлтийн эсрэг санаатай үйл ажиллагаа явуулдаг, хүүхдийг наймаалцдаг зэргээр илт гүтгэлэг явуулсан.
Үүнд манай холбоо шат дараатай арга хэмжээг авна.