“МОНГОЛЫН ӨДРҮҮД ХОЙД АМЕРИКТ 2025″ МОНГОЛЫН ӨВ СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨДРҮҮД ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, өв соёлоо олон улсад сурталчлан таниулах, бизнес эрхлэгчдээ гадаад зах зээлтэй холбох, хөрөнгө оруулалт татах зорилгоор “Mongolian days 2025” Монголын өв соёл, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалтын өдрүүд цогц арга хэмжээг АНУ-ын Нью Йорк, Канадын Торонто, Оттова хотуудад 2025 оны 06 дугаар сарын 5-аас 15-ны өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээний хүрээнд:
✅Go Mongolia аялал жуулчлал, соёлын арга хэмжээ ✅Invest Mongolia хөрөнгө оруулалт, бизнес форум, ✅Made in Mongolia уул уурхайн бус салбарын үндэсний брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зэрэг зохион байгуулагдана.
ХААНА: АНУ-ын Нью Йорк хотод,
Канад Улсын Оттава, Торонто хотуудад зохион байгуулагдана.
ХЭЗЭЭ: 2025 оны 6 сарын 5-15-ны өдрүүдэд
���� АНУ, НЬЮ ЙОРК ХОТ – 2025.06.05 – 10
���� КАНАД УЛС, ОТТАВА, ТОРОНТО ХОТ – 2025.06.10 – 15
Холбоо барих: 8989-0493, 9191-2326
Вэбсайт: www.MongolianDays.com
Имeйл: consult@exportmongolia.mn