Туйлд ганцаар үлдсэн инуйт эмэгтэй Ада.
Хэдийгээр 17, 18-р зуунуудад дэлхийн их нээлтүүд дууссан ч хойт туйлыг зорих зоригтнууд, адал явдалд дурлагсад мундахгүй олон байлаа. 1920иод оны эхээр Канадын дөрвөн судлаачийн хамт хойт туйлыг зорьсон Ада, түүнд адал явдал нэр төр сонин байсангүй , харин хүнд өвчтэй хүүгээ эдгээх мөнгө олох хэрэгтэй байлаа.
Хойд туйлыг зорьсон олон аялал азгүйтлээр төгсч байсан үе.
Хүнд хэцүү, урт аяллын дунд багийн хоол хүнс дуусч эрчүүд тусламж олох найдвар тээн хоёр тийш салахад Ада ганцаараа үлджээ.
Амьд гарах найдвар бараг байхгүй, түүнд карабин буу, багийн ахлагчийн хайртай амьтан Вик гэдэг муур хоёроос өөр юм байсангүй. Элчилгүй цэвдэг, хүйтэн харанхуй туйлын мөсөн цөлөөс эрчүүд эргэж ирсэнгүй, тэрээр ганцаар соёл иргэншлээс хол хаягдаж , хамгийн ойрын суурин газар 700 милийн тэртээ байв. Ингээд л ганцаараа үлджээ.
Хоёр жилийн дараа туйл судлалын өөр нэг судалгааны баг ирж, эмэгтэйг сумгүй карабин буу, Вик мууртай нь олжээ.
Тэрээр амьд гарч чаджээ.
Газарзүйн олон нээлтүүдийн алдар цуу цуурайтаж байсан цагт хойд туйлд амьд үлдэж чадсан инуйт эмэгтэйг нэг ч хэвлэлд бичсэнгүй. Тэрээр муур ба карабинтайгаа цасан дээр завилан сууж байгаа цорын ганц зураг үлдээгээд түүхнээс мартагджээ.
Эх сурвалж: Eenee Eenee