Богд ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Өнөөдөр 17:56 цагт Хан-Уул дүүргийн 11-р хороонд Богд уулын оройд гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн ногоон бүс хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул иргэдийг ил гал гаргахгүй байхыг НОБГ-аас онцгойлон анхаарууллаа.









































































