Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Хойд бүсийн иргэд;
🔷Орхон аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийг Бүсийн жишиг лаборатори болгох,
🔷12 жил гацсан 5000 оюутны хотхоны ТЭЗҮ-г шийдвэрлэх
🔷Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг 2026 оны улсын төсөвт тусгах, Хөвсгөл-Эрдэнэтийг холбосон төмөр замыг ажил хэрэг болгох
🔷Эрдэнэт медикал эмнэлгийг түшиглэн Хавдрын эмнэлэг байгуулах, “Эрдэнэт” үйлдвэрийн үр ашгийг Булган, Орхон аймагт жигд хуваарилах
🔷Эгийн голын УЦС-ын нөлөөллийн бүсэд байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн асуудалд анхаарах
🔷Мөрөн 4С ангиллын нисэх онгоцны буудлын ажлыг эрчимжүүлэх
🔷Хөвсгөл аймагт ойн хаягдлыг ашиглан шахмал түлшний үйлдвэр байгуулах
🔷Дархадын хотгорт хүрэхэд шаардлагатай гүүр давааны ажлын төсвийг шийдвэрлэх
🔷”Шинэ Мөрөн” худалдааны төвийн түрээслэгчдэд дэмжлэг үзүүлэх
🔷Гурилын гаалийн импортын татварыг яаралтай нэмэгдүүлэх
🔷Малчдад чиглэсэн төрийн цогц бодлого хэрэгжүүлэх
🔷Бүсийн удирдлага зохицуулалтын хуулийг шинэчлэх
🔷Хойд бүсийн тээвэр логистикийн төвийг барьж байгуулах зэрэг санал хэллээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, малчин өрхийн хүүхдийн суралцах нөхцөл зэрэг асуудлыг хөндөв. Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар яригдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.

Хойд бүсийн Онцгой байдлын салбар, Стандарт хэмжил зүйн газар, Цахим хөгжил харилцааны холбооны салбарт тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.












































































